no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.24-07.25/ 59 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-7-25
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 24-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 225 сорьцод PCR шинжилгээ, 150 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 59-өөр нэмэгдэж нийт 2133 боллоо.
Тодруулбал, Цэцэг сумаас 1, Дуут сумаас1, Булган сумаас 2, Мөст сумаас 3, Үенч сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 49 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Наран багт оршин суух 4,
-Хайрхан багт ошин суух 3,
-Тахилт багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 5,
-Магсаржав багт оршин суух 10,
-Баатархайрхан багт оршин суух 3,
-Бугат багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 4,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Жаргалан багт оршин суух 2,
-Алагтолгой багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 2,
-Өмнөговь аймгаас ирсэн 2,
-Улаанбаатар хотоос ирсэн 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.25/ байдлаар 154 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-11, хүндэвтэр-42 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 12 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 159, сумдад 20 нийт /179/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 64 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1861 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.25-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2581 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"