no image
"НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ" ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2021-9-3
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавируст халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу “Шуурхай штаб”, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлыг хангаж “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” өнөөдрөөс /2021.09.03/ эхлэн иргэдэд үйлчилж эхэллээ. Тус төв нь өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллах ба коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авч халдвар илэрсэн иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгч, биеийн байдал нь хөнгөн иргэдэд “Эмчилгээний багц”-ыг олгож, хүнд, хүндэвтэр иргэдийг “Тусгаарлах эмнэлэг”-рүү шилжүүлж ажиллаж байна. Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн 5 төвийн эмч нар өдөрт тус бүр 200 багц бэлтгэн ажиллах юм. Энд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Аль болох халдварын эрт илрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалд анхаарч байгаа учраас иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэхийг хүсье.
[caption id="attachment_11449" align="alignnone" width="5472"]  [/caption] Аймгийн БТСО-ны “Спорт заал”-нд “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” байгуулсантай холбогдуулан ХДТ, ХАС банкны өмнөх талбайд байсан “Шинжилгээний цэг”-үүдийг хурлын тогтоолоор татан буулгасан гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ”-аас мэдээллээ.