
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 12-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 426 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 246 хэвээр байна. Тодруулбал, тусгаарлан ажиглах байр /БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан ойрын хавьтлын нэг иргэнээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.