no image
Уран нугаралтын 3 дахь шавь сургалт сургалт явагдаж байна
2025-5-12
noimage


Аймгийн Засаг даргын Тамгын газар, СУАЖЗГазраас Монголын уран нугаралтын холбоотой хамтран соёлын биет бус өв тэр дундаа уран нугаралтыг орон нутагт мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, залгамж халааг тасалдуулахгүй байж, ирээдүйн нэр хүндтэй уран нугараачийг бэлтгэн гаргах зорилгоор 2024 оноос эхлэн “Шавь сургалт”-ыг зохион байгуулж байгаа. 

May be an image of 3 people

МУГЖ Л.Энхцэцэг багшийн удирдлага дор тус онд 2 удаагийн шавь сургалтыг зохион байгуулсан бол гурав дахь удаагийн сургалтыг энэ сарын 9-нөөс орж эхлээд байна. 

May be an image of 2 people

Энэ удаагийн сургалтыг өнөө цаг үеийн монголын уран нугаралтын гурван том төлөөлөл болох Зууны манлай ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Норовсамбуу, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУГЖ, Монголын уран нугаралтын холбооны тэргүүн, Л.Энхцэцэг, МУСТА, Монголын хос уран нугаралтын анхдагч Л.Наранцэцэг нар удирдан явуулж байна. Уран нугаралтыг ганц удаагийн сургалтаар төгс эзэмшинэ, сурна гэж үгүй. Сайн багшийн удирдлага дор хүүхдүүдийг багаас нь эхлэн хичээллүүлж, суурийн зөв тавьж, хүүхэд, багш, эцэг эхийн хамтын хичээл зүтгэл, олон жилийн уйгагүй бэлтгэл сургуулилтын үр дүнд мэргэжлийн уран нугараач бэлтгэгдэн гардаг. Иймээс уран нугаралтаар хичээллэх сонирхолтой, хичээллэж байгаа хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх уулзалтыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. 

May be an image of 2 people

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт тус уулзалтад оролцож, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Олон угсаатны өв соёл, урлаг” төсөл арга хэмжээний хүрээнд энэхүү шавь сургалтыг орон нутагт үе шаттай зохион байгуулж буйг онцоллоо. Мөн Ховд нутгаас гаралтай урлагийн төрлүүдээ хадгалж, хамгаалж үлдэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн нэг нь уран нугаралт. Тиймээс хүүхэд багачуудыг уран нугаралтаар хичээллэх нөхцөл боломжийг нь хангах, уран нугаралтын анги танхимтай болгох үүднээс материаллаг бааз, шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангаж ажиллана гэв. 

May be an image of 5 people and child

Уран нугаралтын шавь сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхэд багачуудыг мэргэжлийн багш нар үзэж, сонгон шалгаруулсны үндсэн дээр энэ сарын 25-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд тодорхой хуваарийн дагуу 2 ээлжээр хүүхдийн ордон дээр сургалтаа орохоор төлөвлөжээ. Ингэхдээ сургагч багшаар бэлтгэгдэж буй уран нугаралтын багш нарыг мөн хамруулан хүүхэдтэй ажиллах арга зүй, техникийн ур чадвар мэдэгдэхүүнийг нь улам бататган чадавхжуулах юм.

May be an image of 1 person

“Олон угсаатны өв соёл, урлаг” төсөл арга хэмжээний хүрээнд явагдаж буй тус сургалтыг цаашдаа шаталсан хэлбэрээр үргэлжлүүлэн явуулна.

May be an image of 2 people, child and text

May be an image of 10 people