no image
ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ТАЙ 2022 ОН ХҮРТЭЛ ХАМТРАН АЖИЛЛАНА
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
ДЗОУБТГ /Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар/-ын Ховд Орон нутгийн хөтөлбөр нь Дөргөн, Мянгад, Зэрэг, Манхан, Жаргалант гэсэн 5 сумдад хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролыг нь дэмжих, хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 2013-2018 онд Ховд аймгийн ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусган хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2019.09.20/ хэлэлцэж, 2019-2022 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын зорилтынхоо талаар санал солилцон, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: -Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь Хүүхэд хөгжил, хамгаалал, Хүүхэд ивээн тэтгэх чиглэлээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн хөдөө орон нутагт урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэнд талархаж байна. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн төслийн хамт олонд ажлын амжилт хүсье" гэв. Тэрбээр Дэлхийн зөн Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эвэртэд Ховд аймгийн Хүндэт тэмдэг гардуулж баяр хүргэлээ. Цаашид Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь Хүүхэд хамгааллыг сайжруулах, Өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг сайжруулах, Орон нутагт Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь 2007 оноос хойш Ховд аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2022 оны 09-р сар хүртэл зорилтот сумдад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.