no image
Буянт сум өвөлжилтийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангажээ
2025-12-2
noimage

Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр Буянт суманд ажиллалаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаг үеийн, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Буянт сум таван багтай. Одоогоор тус сумын мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил тус суманд 658 малчин өрхийн 248.6 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Сумын аюулгүйн нөөцөд 4300 боодол өвс бэлтгэжээ. Харин 60 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн боловч санхүүжилт нь хараахан шийдэгдээгүй байна. Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өглөө. Мөн Буянт голын ус тэлж, халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил зохион байгуулахыг анхаарууллаа.