no image
Ховд аймгийн 2020 оны онцлох томоохон ажлууд
2021-1-4
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Хөдөө аж ахуй
АЙМГИЙН ТУХАЙ
Стандарттай Ховд
ОНЦЛОХ АЖЛУУД
2020 оны онцлох томоохон ажлуудыг танилцуулж байна.
Шинэ онд шинэ хандлагаар “Хүний хөгжлийг дэмжсэн “Стандарттай Шинэ Ховд””-ыг хамтдаа бүтээцгээе.
3 ихэр хүүгийн аав, ээж Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарынхаа гэр бүлд 3 өрөө байрны дэмжлэг үзүүллээ. Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр”,“Стандарттай Ховд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрүүдийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, ОБГ, ГХБХБГ, ХХААГ, БОАЖГ, НДХэлтэс, БОЭТ, “Хөгжил” политехник коллеж гэсэн төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ.
Мөн аймгийн ЗДТГ байгал орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, “Гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авлаа. Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тус стандартуудыг нэвтрүүлснээр байгууллагуудын бодлого зорилт тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал хийдэл, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм. Хүн амын тоо, орон нутгийн хөгжлөөрөө баруун бүсдээ тэргүүлэгч Булган сум "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ" боллоо. Аймгийн Онцгой комисс 2020 онд 47 удаа хуралдаж, гамшиг ослын тохиолдлууд болон коронавируст ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг тухай бүрт тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. Энэ хүрээнд Бүсийн аймгуудаас анхлан Ховд аймаг, Улаанбаатар хот хооронд зорчих иргэн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Ховд аймгийн Буянт сумын нутагт баригдаж буй, жилдээ 300,000 тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай “Ховд эко цементийн үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болох цементийн үйлдвэртэй болсноор цементийн үнийг 2 дахин бууруулах, шинээр баригдаж буй барилга, орон сууцны үнэ 30-40 хувиар буурах боломжтой. Мөн 250 хүний байнгын ажлын байрыг бий болгож, барилгын материалын жижиг үйлдвэрүүд ашиглалтад орох боломж нөхцөл бүрдэх юм. Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд баригдах жилдээ 300 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих компанийг шалгаруулах олон улсын тендерийг Засгийн газраас зарлаж, эхний шатны сонгон шалгаруулалтад 3 компани шалгарч үлдээд байна. Усан цахилгаан станцын барилгын ажлыг ирэх 4-р сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах, шөнийн тарифийг тэглэх нөхцөл бүрдэнэ.