no image
Дотоод Аудитын Хорооны хурал боллоо
2021-12-13
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2021.11.04/ аймгийн Дотоод Аудитын Хорооны хурал боллоо. Энэ үеэр Булган, Мянгад, Дөргөн, Буянт, Алтай, Дарви, Мөст, Жаргалант гэсэн эдгээр 8 сум, төсвийн 11 байгууллагын 2018-2021 оны санхүүгийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын дүнгүүдийн талаар, хэлэлцлээ. Тус хурлаар санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар сум, байгууллага бүрд илэрсэн зөрчил дутагдал, түүнийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Мөн Дотоод аудитын хорооны гишүүн Ч. Мөнхцоож, Н. Батжаргал нарын гишүүний эрхийн хугацаа сунгах тухай, Эзэн холбогдогч нь тодорхой бус актын үлдэгдэл болон цаашид санхүүгийн сахилга хариуцлагыг хэрхэн сайжруулан ажиллах талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.