
2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2025 оны 12-р сарын 07-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд энэ ажилд нийт 750 төрийн албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар /2025.12.22/ малын тоог программд тоог шивэлт хийж оруулах ажил Ховд аймагт 98 хувьтай байна. Энэ оны 12 дугаар сарын 25 хүртэл программ дахь мэдээллүүдийг нягтлах, хянан шалгах, засварлах ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, Мал тооллогын ажлыг 12-р сарын 25-нд дуусгаж урьдчилсан дүнг 2026 оны нэгдүгээр сард эцсийн дүнг нэгтгэн гаргана. Аймгийн Засаг даргын захирамжаар хэмжээнд 12 суманд тооллогын ажил хэрхэн явагдаж байгааг хянах зургаан ажлын хэсэг томилогдсон. Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Цэцэг, Мөст суманд ажиллалаа. Энэ үеэр зарим малчдаар орж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж санал бодлыг нь сонсов. Дээрх сумдын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй өнтэй байна. Харин хээрийн боохой /чоно/-г авлах ажлыг зохион байгуулахгүй бол хот руу дайрах, бэлчээрийн малыг барьж идэх асуудал тулгамдаж байгааг малчид онцолж байлаа.
.jpg)