Өнөөдөр /2021.04.10/ “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдээс 9 хүн эмнэлгээс гарна
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 09-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 244 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын тохиолдол 4-өөр нэмэгдэж 115 болсон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр
“Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 110 хүн хэвтэн эмчлүүлж байна. 3 өвчтөнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэнэ.
Эмчилгээний үр дүнд одоогоор хүнд өвчтөн байхгүй, 7 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Өчигдөр буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр 2 иргэнийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн бол өнөөдөр 9 хүн гарах юм байна.
Өнөөдрийн /2021.04.10-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 112 иргэн тусгаарлан ажиглах байранд, 480 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын иргэдийн тоо өчигдөр 702 байсан бол 634 болж буурчээ.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ үр дүнгээ өгч байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны
“ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"