Ховд аймгийн хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл Улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг судалгаагаар тогтоожээ. Харин зүрх судасны өвчлөлийн дийлэнх хувийг буюу 63,9%-ийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байгаа юм. Тус өвчин нь тархины цус харвалт, зүрхний шигдээс үүсгэх гол хүчин зүйл болдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлэгээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран
Аяны нээлтийг өнөөдөр Ард-Аюушийн талбайд зохион байгуулж, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар, НЭМҮТ-ийн статистикч болон хоол зүйч эмч нар, аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.