
Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Э.Даваажамц энэ өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт очжээ.