no image
"ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН"-үүдийг шалгаруулав
2025-8-20
noimage

Аймгийн ИТХ-аас эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмч мэргэжилтнүүдийг урамшуулах зорилгоор “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр, журмын дагуу өнөөдөр /2025.08.08/ сувилагч, тусгай болон бусад мэргэжилтнүүдийг шалгаруулж, тус бүр 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулав. 



Энэ оны "ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ"-аар: - Шагдарын Зээхүү-Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй, Мэс заслын тасгийн ахлах сувилагч /БОЭТ-ийн Мэс заслын тасаг/ - Түмэндэмбэрэлийн Энхцэцэг-Тэргүүлэх зэрэгтэй, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг сувилагч /БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг/ - Хамбаан Насанхишиг-Тэргүүлэх зэрэгтэй, Дотоод шүүрлийн сувилагч, чихрийн шижингийн сургагч багш /БОЭТ-ийн Амбулаторийн тасаг/ - Пүрэвдоржийн Мажигсүрэн-Зөвлөх зэрэгтэй Халдварт өвчний сувилахуйн сувилагч, ахлах сувилагч / БОЭТ-ийн Сүрьэгийн тасаг/ - Мягмарын Буянхишиг-Тэргүүлэх зэрэгтэй, Уушгины спирограммын сувилагч /БОЭТ-ийн Мэс заслын тасаг/ - Мухамед Алтанай-Ахлах зэрэгтэй Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй судлал, Neuorological Nursing тус тус нарийссан сувилагч / БОЭТ-ийн Мэдрэлийн тасаг/ - Даваацэрэнгийн Одончимэг-Тэргүүлэх зэрэгтэй, Нийгмийн эрүүл мэнд сувилахуй судлал, Нүүр амны сувилахуй /Зэрэг сумын ЭМТ/ -Аюурзанын Батцэцэг-Дархлаажулалтын сувилагч, Ахлах зэрэг /Үенч сумын ЭМТ/ -Энэ оны "ЧАДВАРЛАГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН"-ээр: - Батбаярын Жүгдэрдулам-Статистикч бага эмч /Мянгад сум ЭМТ/ - Сүрэнгийн Отгончимэг-Лаборторийн Ахлах зэргийн эмч /БОЭТ-ийн Лабораторийн тасаг/ -Цэвээндоржийн Сайнбилэг-Амьтан судлагч / ЗӨСТ/ -Энэ оны "ЧАДВАРЛАГ БУСАД МЭРГЭЖИЛТЭН"-ээр: - Дамбийн Гантуяа-Үйлчлэгч /БОЭТ-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тасаг/ - Цэдэнгийн Баатарчулуун-Жолооч / Эрдэнэнбүрэн сумын ЭМТ/ нар шалгарч Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурлын үеэр хүндтэй шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн салбар хариуцсан орлогч М.Баярт нар салбар байгууллагын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв.