no image
Цагаанбулан багийн ИНХ-ын өргөтгөсөн "ЖИШИГ ХУРАЛДААН"-д оролцлоо.
2019-4-3
noimage
Цаг үеийн мэдээ
04-р сарын 03-ны өдөр хуралдсан Мянгад сумын Цагаанбулан багийн Иргэдийн Нийтийн хурлын өргөтгөсөн “Жишиг хуралдаан”-д оролцлоо. Тус сумын 5 багийн 200 гаруй иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багт хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг эрэмблэн холбогдох газруудад уламжлах тухай, Төрийн тахилгат “Алтан хөхий” уулын орчны бүсийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудалд өөрсдийн саналаа нэмэрлэхээр хүрэлцэн иржээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт нутаг дэвсгэрийнхээ 50-иас доошгүй хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тусгаж ИТХ-аар батлуулан ажиллаж байна. Тйим учраас Цагаанбулан багийн Иргэдийн Нийтийн хурлын өргөтгөсөн жишиг хуралдаанд оролцож мэдээлэл өглөө.