no image
ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ДУНД ҮЕИЙНХНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ.
2019-5-15
noimage
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН “ДУНД ҮЕИЙНХНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д 350 ГАРУЙ ХҮН ОРОЛЦОВ Ховд аймгийн Засаг даргын болон Эрдэнэбүрэн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд 35-аас дээш насны дунд үеийнхний идэвх оролцоог сайжруулах, хэрэгцээт мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор тус сумын ЗДТГ-аас 5-р сарын 14, 15-ны өдрүүдэд “Дунд үеийнхний чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.
Эрдэнэбүрэн сумын иргэд хөдөлмөрчид, малчдын төлөөлөл 350 гаруй хүн оролцсон чуулга уулзалтад аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг урилгаар оролцон, “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” сэдэвт лекц уншиж, шилдэг тэргүүний эмэгтэйчүүдийг -Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм. Мөн тус арга хэмжээнд ХХААГ, МЭГ, Мерси кор ОУБ, Ховд их сургуулийн удирдлага, төлөөллүүд оролцон иргэдэд хэрэгцээт мэдээ мэдээлэл өгч, сургалт явуулав. Энэ удаагийн “Дунд үеийнхний чуулга уулзалт”-ын үеэр хөдөө аж ахуйн багуудын малчдын дунд гар бөмбөг, шатар, даам, олс таталт, буухиа тэмцээн, үндэсний бөхийн барилдаан зэрэг биеийн тамир, спортын олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулсан юм. Үүнээс гадна соёлын өв уламжлал, ёс заншлаа сэргээж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор өөлд ардын уртын дуу, бий биелгээний тэмцээн, “Түмэндээ өргөх түшээдийн аялгуу” зэрэг урлаг соёлын арга хэмжээг ч мөн зохион байгуулснаараа ихээхэн онцлог байлаа. Мөн энэ үеэр чуулганд оролцогч малчид, хөдөлмөрчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.