
Үүнээс энэ онд Улсын бүртгэл, архивын газрын байр, Гадаадын иргэн харьяатын байр ашиглалтад орно. Төрийн үйлчилгээний барилга бүтээн байгуулалтаас гадна хувийн хэвшлийн барилгын ажлууд ч мөн эхэлнэ. Тухайлбал, манай аймгийн бизнес эрхлэгч залуус нэгдэн 20 давхар шилэн барилга /томоохон үйлчилгээний төв, зочид буудал гэх мэт/ барих саналыг ирүүлж, ирэх есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсийг яндангүй, агаарын бохирдолгүй эко байлгахаар төлөвлөж, цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлыг аймаг орон нутгаас шийдсэн байна.
