
Ховд аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн хүрээлэл, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг багасгах, гэр бүлийн гишүүд бие биедээ чанартай цаг зарцуулах, анхаарал халамжаа нэмэгдүүлэх зорилгоор “Сайн эцэг, эх байх” талаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Санхүүжилт-18 сая
Үнийн саналыг: 2026 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 204 тоот өрөөнд үнийн санал болон холбогдох бичиг баримтын хамт битүүмжлэн ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99476545, 80450200 дугаараас тодруулах боломжтой.