no image
Аймгийн "ШУУРХАЙ ШТАБ" хуралдлаа
2025-12-22
noimage
Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комиссын дэргэд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулсан. Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан "ШУУРХАЙ ШТАБ" өнөөдөр /2025.12.16/ хуралдлаа. Гишүүдийн 90 орчим хувь нь оролцсон тус хурлаар: Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, эрсдэлээс сэргийлэх талаар Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэл, -Аймгийн Засаг даргын захирамжийг холбогдох байгууллагууд чиг үүргийн хэрэгжүүлж ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сумдын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнд: -Малчдын отор нүүдэл, өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, -Алслагдсан бүсэд өвөлжиж буй ялангуяа эрсдэлт бүлгийн /өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд/ иргэдийг эргэх, холбоо тогтоох, -Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд шуурхай ажиллах бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах зэрэг чиглэлийг хүргүүлэхээр боллоо. "ШУУРХАЙ ШТАБ"-ын хурлаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг тооцож, хяналт тавьж, мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, "ШУУРХАЙ ШТАБ"-ын дарга Л.Энхбаяр холбогдох албаны төлөөлөлд анхаарууллаа. Энэ үеэр аймгийн УЦУОШТөвөөс 12 дугаар сарын болон ирэх эхний 2 сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өгөв. Албаны мэдээллээр: Энэ сард цас багатай, цаг агаар харьцангуй тогтуун, энэ сарын 19-ний өдрөөс эхлэн агаарын температур -5-6 градусаар нэмэгдэнэ. Ирэх оны нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Анхаарал татахуйц эрсдэлтэй мэдээ одоогоор байхгүй гэж мэдээллээ. Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр: Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт буурахгүй байгаа. Тиймээс энэ 7 хоногт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Ирэх 7 хоногийн Мягмар гарагт нөхцөл байдлын мэдээг харж энэ асуудлыг дахин ярилцахаар болов.