![](/api/medias?path=/2019/10/IMG_2843.jpg)
Ховд аймаг хөдөөгийн сумдынхаа Соёлын төвийн барилгыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна. Энэ онд Дуут, Цэцэг, Дөргөн гэсэн 3 сумын Соёлын төвийн барилгыг барьж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн. Үүний дагуу энэ оны 10-р сарын 25-ны билэгт сайн өдөр Дөргөн сумын Соёлын төвийг ашиглалтад хүлээн авлаа.
![](/api/medias?path=/2019/10/IMG_2868.jpg)
Тус сумын Соёлын төвийн барилгыг Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар чанартай барьж гүйцэтгэн, ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна. Дөргөн сумын Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ*ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгч Я.Ганзориг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож ёслолын туузыг хайчиллаа.
![](/api/medias?path=/2019/10/IMG_2899.jpg)
Ирэх онд Ховд аймаг Буянт суманд Шинэ соёлын төв, Мөнххайрхан суманд Спорт, Соёл урлагийн цогцолборыг барьж байгуулна. Ингэснээр тус аймгийн хөдөөгийн 16 сум орчин үеийн, шинэ соёлын төвтэй болох юм.
![](/api/medias?path=/2019/10/IMG_2942.jpg)