Ховд аймаг төдийгүй баруун бүсийн иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан билээ. Тус төвийн нээлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааны нээлтэд аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Иргэд тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой юм. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зүйтэй эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бодлого барин ажиллаж байна.