no image
ЦАГДААГИЙН ГАЗАРТ "СТАРЕКС” МАРКИЙН АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2020-12-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь 210 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг тэдгээр алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”, “Акуа” автомашиныг шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ онд "Старекс” маркийн автомашиныг шийдвэрлэж, өнөөдөр/2020.12.10/ гардуулан өглөө.
Мөн тус байгууллагын шинэ барилгын газар эзэмших захирамжийг аймгийн Засаг дарга гаргаж, зураг төсөв хийлгэх зардлыг шийдвэрлээд байгаа юм.
Харин ирэх 2021 онд явуулын 2 пост, Ховд хотын орох, гарах хөдөлгөөнийг хаах хаалт хийлгэж, байрлуулах зэрэг нэн шаардлагатай асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр төлөвлөжээ.