no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ ШШГА-457-Р НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АНГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
Энэ сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймаг дахь ШШГГ-457-р нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус анги нь Захиргаа санхүү, Харуул хамгаалалт, Шийдвэр гүйцэтгэл, Нийгэм сэтгэл зүйн алба, Эмнэлэгийн тасаг гэсэн бүтэц зохион байгуулалттай, 65 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Баруун бүсийн төвлөрсөн хорих анги нь одоогоор нээлттэй дэглэмд ял шийтгэгдсэн 109 иргэнийг засан хүмүүжүүлж байгаа юм. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 457-р Хорих ангийн ажил байдалтай танилцах үеэрээ тус ангийн албан хаагчидтай уулзаж аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого зорилт, нийгэм, эдийн засгийн салбаруудад хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Мөн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд төр засгийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгааг танилцуулж, тэдний санал хүсэлтийг нь сонсон ажиллав. Тэрбээр уулзалтын үеэр тус ангийн ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгыг барих газрын асуудлыг шийдвэрлэж, шинэ суурьшлын бүсэд газар олгохоор боллоо. Мөн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тодорхой тооны ажилтан, албан хаагчдаас гаргасан Жаргалант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудад газар өмчлүүлэх тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.