no image
Улаан бурхан өвчний халдварын хоёр тохиолдол батлагдлаа
2025-6-5
noimage

Ховд аймагт Улаан бурхан өвчний халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр: Хүүхдүүдийн биеийн байдал хүндэвтэр БОЭТ-ийн Хүүхдийн клиник болон Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тандалт судалгаагаар ойрын болон дам хавьтлын 81 хүнийг олж тогтоон урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна. 

May be an image of 2 people

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар: Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн холбогдох албаны мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар санал солилцов. 

May be an image of 3 people and text

Улмаар: -Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэх, -Олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулахгүй байх, -Вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж дархлаажуулах, -Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтыг цахимаар зохион байгуулах зэрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд өгсөн шийдвэрийг гаргалаа.

 

May be an image of 4 people

 


May be an image of 2 people