no image
ҮЭ-ийн холбооны дарга Ц. Ариунжаргалд “Баярын илгээлт” хүргүүллээ
2022-1-5
noimage
Цаг үеийн
Монголын Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй XXII их хурлын үйл ажиллагаанд Ховд аймгаас Үйлдвэрчний холбооны дарга Ц. Ариунжаргал болон холбооны гишүүд төлөөлөн оролцож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б. Дүгэржав хурлын ажиллагаанд амжилт хүсч “Баярын илгээлт”-ийг хүргүүллээ. 1991 онд “ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль” батлагдсанаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд төрөөс ангид оршиж, хөдөлмөрийн, хүний язгуур эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ нийгмийн түншлэлийн зарчимд нийцүүлэн биелүүлэх, түүнчлэн ОУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс суралцан, нийгмийн салбарын гол менежер болтлоо өсөж дэвжсэн түүхтэй юм.