no image
ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ АЙМАГ ХООРОНД ИРГЭДЭЭС "ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУМЖ" АВЧ ЗОРЧУУЛНА
2020-12-7
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнөөдөр Засгийн газраас аймгуудын удирдлага, холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Хурлаар ковид-19 вирусын тархалт голомтлон гарсан аймгуудаас бусад аймаг хооронд зорчих зайлшгүй шаардлагатай иргэдээс "Эрүүл мэндийн асуумж" авч зорчуулах чиглэлийг өглөө.
Мөн цаашид халдвар гараагүй аймгууд дотооддоо буюу сумдадаа хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулж ажиллах боломжтой болохыг хурлын үеэр онцоллоо.
Үүнээс гадна Улаанбаатар хотоос орон нутаг руу онгоц, автобус, хувийн авто машинаар зорчин ирсэн иргэдийг 14 хоногийн турш гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хяналтыг чангатгаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.