no image
Төрийн дээд одон медаль гардуулав
2025-6-23
noimage

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн нэр бүхий эрхмүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2025.6.21/ боллоо. 



Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 , Ардчилсан хувьсгалын 35, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ойг тохиолдуулан аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан төр, хувийн хэвшлийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмад буурлууд болон одоо ажиллаж буй гээд нийт 16 иргэнийг төрийн дээд одон медалиар шагналаа. 



Тодруулбал, Алтангадас одонгоор: Данзангийн Жудаа Галдангийн Тэшиг Шаравын Цэрэндулам Даваагийн Цагаан Баяраагийн Анхбаяр Манхайн Эрдэнэчимэг Ишжамцын Алимаа Дүгэржавын Цэрэнсод Дашваагийн Пагма Мөнхөөгийн Бааст Гүнзэнгийн Туяа Гандангийн Нийна Жигжидын Соёлмаа Хавчигийн Ядамбазар Шаравын Гандан Хөдөлмөрийн хүндэт медалиар Гүржээгийн Баттөмөр шагнагдсаныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, аймаг орон нутгийн удирдлагуудын хамт гардуулан өгч баяр хүргэв.