no image
Аймгийн ЗДТГ-ын ахмадуудыг хүлээн авч уулзав
2025-10-22
noimage
Цаг үеийн

Өнөөдөр /2025.10.01/ Олон улсын “Ахмадын баяр”-ын өдөр тохиож байна. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү хэлтсийн дарга нарын хамтаар тус байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү: Ахмад буурлуудад аймгийн Засаг даргын МЭНДЧИЛГЭЭ-г уламжилж залуу хойчдоо үнэт сургаалиа хайрлан эрүүл энх байж урт наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ. Аймгийнхаа төр захиргааны байгууллагад ажиллаж байсан эдгээр ахмадуудаас С.Түдэв, Д.Даваадорж, Ч.Бямбажав, Б.Ганчимэг нар хамгийн өндөр настай. Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад буурлууд ажиллаж байсан цаг үе, хамт олноо дурсан ярьж залгамж халаа болсон залуустаа ажлын амжилт хүслээ. Ахмад буурлуудадаа баярын мэнд хүргэе.