
Европын анхны хөөмийн наадам Швейцарын Женев хотноо өнгөрсөн наймдугаар болсон. Тус наадамд 13 орны 38 оролцогчид өрсөлдөж, Монголчуудын соёлын өв болох Монгол хөөмийн гайхамшгийг харуулжээ. Европчууд болон гадаадын улс орнуудад Монгол туургатны өв соёл Хөөмийг ихээр сонирхож дурлан суралцаж байгаагийн тод жишээ энэхүү наадам юм.
Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын морин хуурч, хөөмийч МУСТА Ч.Баатарсүрэн урилгаар тус наадмын шүүгчээр ажилласан байна. Энэ нь хөөмийн наадмаар дамжуулан монгол хөөмийн өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ төрөлх нутаг Ховд аймгийнхаа нэрийг гаргасан бахархууштай явдал болсон юм. Европын анхны хөөмийн наадмын шүүгчээр ажиллаж, Монгол улс төдийгүй төрөлх нутгийнхаа нэрийг гаргасан хөөмийн өлгий нутгийн хүү Ч.Баатарсүрэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.