
Харин барилгын компаниудын төлөөллийн зүгээс: Ковид цар тахалтай байгаа хүнд үед барилгын материалын үнийн хөөрөгдлөөс болж хөрөнгө санхүүгийн дутагдал бий болж, хил гааль хаасантай холбогдуулан гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа чөлөөлөх гэрээт хугацаанд ажлаа дуусгах боломжгүй байгаа учир гэрээ сунгах хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдэд гаргав. Мөн Засаг даргын дэргэдэх орон тооны бус барилгын техникийн хяналтын зөвлөл, ГХБХБ-ын газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгаж цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
