no image
Баруун бүсийн аймгуудын СӨБ-ын багш нарын сургалт эхэллээ
2025-8-20
noimage

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт баруун бүсийн сургалт өнөөдөр /2025.08.11/ Ховд аймагт эхэллээ. 



Сургалтад Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, СӨБ-ын арга зүйч, багш нарын 400 гаруй төлөөлөл хамрагдаж байна. 



Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн бодлогоын асуудал хариуцсан орлогч М.Баярт нарын албаны төлөөлөл оролцож амжилт хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Бүс нутгийн хөгжил, цаашдын зорилтод сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын үүрэг, оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэв. Мөн Ховд аймаг Эрүүл мэнд, Боловсролын салбарт түлхүү анхаарч энэ салбарт ажиллаж буй шилдэг тэргүүний боловсон хүчнээ тусгай хөтөлбөр, журмын дагуу урамшуулж байгааг дуулгалаа. 



“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт сургалтаар тус хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг орон нутгийн түвшний сургагч багш нарт танилцуулж, багш, удирдах ажилтантай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна. Баруун бүсийн сургалтыг Ховд аймгийн Боловсролын газар Жаргалант сумын 7, 11, 13 дугаар цэцэрлэгтэй хамтран хөтөлбөрийн дагуу энэ сарын 13 хүртэл зохион байгуулна.