no image
Олон улсын Хөөмийн наадам-уралдаан эхэллээ
2025-8-19
noimage

Монгол Хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг зохион байгуулж байна. Энэ оны наймдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Ховд аймагт болж буй Хөөмийн наадмын нээлт өнөөдөр /2025.08.03/ боллоо. 



Аймгийн Засаг дарга М.Амарсанаа наадмын үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа "Төрийн дуулал" эгшиглүүлэв. Үүний дараагаар Ховд аймагт ажлын айлчлал хийж буй Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахара баяр хүргэж үг хэллээ. 



Хөөмийн наадам-уралдаанд гадаадын 40-өөд манай улсаас 30-аад буюу 70-гаруй оролцогч дөрвөн төрөлд авьяас, чадвараараа өрсөлдөж байна. Тодруулбал, Гоцлол төрөлд-32 Хамтлаг төрөлд-6 Хүүхдийн гоцлол төрөлд-13 Орчин үеийн үзүүлбэрийн төрөлд-18 оролцож байна. Уралдааны шилдэг оролцогчдыг маргааш /2025.08.04/ тодруулна. Улмаар шилдгүүд болон онцлох төрлүүдээс оролцуулсан "ГАЛА ТОГЛОЛТ" зохион байгуулж шагнал гардуулахаар төлөвлөөд байна.