no image
УБ ХОТООС ИРЖ БАЙСАН НЭГ ИРГЭН, ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙСАН 2 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-6-8
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 08-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 570 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 216 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 354 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж нийт 310 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 1 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “ХОВД ИХ СУРГУУЛЬ”-д байсан 2 иргэнээс халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.09/ байдлаар 51 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 13 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүндэвтэр-6 бусад нь хөнгөн байна. Халдвартай 2 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.09-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 305, тусгаарлан ажиглах байранд 188, гэрийн тусгаарлалтад-101, гэрийн ажиглалтад-596 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"