no image
“ХАЙРЫН БЭЛЭГТЭЙ ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” БОЛЛОО
2019-12-26
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам”-ыг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Энэ удаагийн наадам ГХБЗХГ-ын дугуйлангийн сурагчдын толилуулсан “Хайрын бэлэгтэй харшийн наадам” сэдэвт жүжигчилсэн тоглолтоор эхэллээ.
Үүний дараагаар аймгийн шилдэг тэргүүний хүүхдүүдийг шалгаруулах 10 номинацид өрсөлдөн, шилдгээр тодорсон сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, 🏆 Оны шилдэг онцлох хүүхэд – У.Билгүүн 🏆 Оны шилдэг энэрэнгүй хүүхэд – Х.Өнөбилэг 🏆 Оны шилдэг оюунлаг хүүхэд – Т.Насанбилэг 🏆 Оны шилдэг удирдагч хүүхэд – Г.Намуун 🏆 Оны шилдэг байгальд ээлтэй хүүхэд – А.Баярмаа 🏆 Оны шилдэг манлайлагч клуб – Ерөнхий боловсролын 2-р сургуулийн "GREEN WORLD" эко клуб 🏆 Оны шилдэг авьяаслаг хүүхэд – М.Халиун 🏆 Оны шилдэг өв соёлыг өвлөгч хүүхэд – Ш.Ундралсүрэн 🏆 Оны шилдэг тамирчин хүүхэд – Ө.Мөнх-Эрдэнэ 🏆 Оны шилдэг техник сэтгэлгээтэй хүүхэд – Д.Тамир нар тус тус шалгарлаа. Мөн наадмын үеэр Монголын сурагчдын холбооны шагнал “Оны тэргүүний сурагч” медаль, ЗГХА-ГБХЗХГ-ын “Авьяас” алтан медалиар нэр бүхий шилдэг сурагчдыг шагнаж, наадамд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг гардуулан өгсөн юм.