no image
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ.
2019-3-21
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой – Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбар болон Хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн дээд одон медалиар шагнажээ. Тухайлбал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан Дашзэвэгийн Должин Алтан гадас одонгоор: Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн, хүүхдийн зөвлөх эмч Агваандашийн Энх-Амгалан Ховд аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн салбарын ахлах инженер Дашдоржийн Пүрэв Ховд ЦТС ХХК-ийн Үенч сумын байцаагч Батчулууны Даваа, “Ховд ЦТС” ХХК-ийн байцаагч Найдангийн Пүрэвдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор: Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Балжиннямын Батзаяа Хөдөлмөрийн хүндэт медалиар: Ховд аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн салбарын диспичер Ширчингийн Оюунгэрэл, Ховд ЦТС ХХК-ийн бичилтийн техникч Цэрэнбатын Тунгалаг, Ховд ЦТС ХХК-ийн цахилгаан, шугам сүлжээний мастер Бөхчулууны Түвдэндорж, Ховд ЦТС ХХК-ийн жолооч Цагаачийн Янсанжав нарыг тус тус шагнасныг өнөөдөр аймгийн ИХТ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар болон албаны бусад хүмүүсийн хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон, медаль хүртсэн нийт иргэддээ баяр хүргэе.