no image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2019-8-26
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны 4-р улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ховд аймагт тус үзлэгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг 8 сарын 5-12-ны өдрүүдэд хариуцан гүйцэтгэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны төв зөвлөлийн ахлах мэргэжилтэн Н.Энхцэцэг, Архивын Ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, мөн тус газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч Н.Оюунсүрэн нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газрын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа. Харин өнөөдрөөс эхлэн 08-р сарын 10-ны өдрийг хүртэл Булган, Үенч суманд ажиллана.