Улсын ахлах байцаагчийн ….. тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон төмрийн хүдрийн тээвэрлэлт зогсоогүй, хууль зөрчин тээвэрлэлт хийгдэж байгаа мэтээр том оврын ачааны автомашины зурагтай мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Дээрх мэдээлэлд тавигдсан ачаатай тээврийн хэрэгсэл нь Буянт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Вестерн Холд” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр”-ээс Улаанбаатар хотын чиглэлд чулуунцар тээвэрлэж явсан том оврын автомашин болохыг тогтоож тус үйлдвэрийн пүүнд хяналт шалгалт хийж байна. Мэдээлэлд тавигдсан ачаатай том оврын автомашин 97-14 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бодит жин тоон /43900 кг/ хэтрүүлээгүй болох нь тогтоогдсон тул баримтыг хавсралтаар орууллаа. Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын уурхайн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн “Эй Эл Жи Ти” ХХК-ийн Мянгад сумын ачилт буулгалтын талбайд хяналт шалгалт хийж актаар зогсоосноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, талбайд ачих төмрийн хүдэр байхгүй болохыг зургаар баримтжуулан харуулав.