
БСШУСЯам, Монголын Байт харвааны холбоо хамтран баруун бүс нутагт Байт харвааны спортыг хөгжүүлэх, сурталчилан таниулах, энэ спортоор сонирхон хичээллэх тамирчдыг бэлтгэх үүднээс төсөл хэрэгжүүлж байна.
Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав 2008 онд Бээжингийн Пара Олимпийн аварга болж байсан түүхтэй. Тиймээс аймгийн БТСГ-нь цаашид Байт харвааны холбоог байгуулан, өсвөрийн болон насанд хүрэгчдэд сургалт явуулж, аймаг, бүс, улс, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
