no image
ХОВД СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА Х.ӨНӨРХАН “ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА
2020-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Монгол Улсын Хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ховд сумын ЗДТГ-ын дарга Х.Өнөрханыг салбарын сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна. Түүний шагналыг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Тэрбээр Улсад 32 жил ажилласан. Үүнээс сум, орон нутагтаа хууль зүйн чиглэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, хууль дүрмийн хэрэгжилтийг хангах, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж сумын ЗДТГ-ын даргаар тасралтгүй 16 жил ажиллажээ.