no image
Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр 16:30 цагт иргэдэд мэдээлэл өгч ажиллана
2020-11-28
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Дэлхий дахинд нүүрлэж буй Коронавирусний халдварын улмаас 12 дугаар сарын 01 хүртэл Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед зарим иргэд олон нийтийн сүлжээ ашиглан албан бус мэдээллийг иргэдэд хүргэж улмаар ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, айдаст автуулах явдал гарсаар байгаа юм. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181-р тогтоол, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмыг чанд баримталж ажиллах, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.11.17/ аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзаж, онцгой нөхцөл байдлын үед иргэд, олон нийтэд үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэхэд анхаарах, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Үүний үр дүнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд орон нутаг дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдийг албан ёсны, нэг эх сурвалжийн үнэн бодит, нэгдсэн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байхаар боллоо. Өнөөдрөөс эхлэн /2020.11.17/ өдөр бүрийн 16:30 цагт орон нутгийн хэвлэл мэдээллийн бүх байгууллагаар шууд дамжуулан хүргэх “ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА” мэдээллийг иргэн та хүлээн авч үзээрэй. Энэ үеэр Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аймгийн Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллага тус бүрийн үйл ажиллагааны талаар албаны төлөөллүүд тодорхой мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулах юм.