no image
Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэнг шалгаруулан шагнав
2022-5-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмч эмнэлгийн ажилчдыг дэмжиж урамшуулах замаар чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг сувилагч”, “Шилдэг тусгай мэргэжилтэн”-нүүдийг шалгарууллаа. Шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2022.05.09/ аймгийн Засаг дарга Б. Дүгэржав Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 28 жил ажиллаж, сувилахуйн чиглэлээр олон арван илтгэл судалгааны ажил бичиж, сувилахуйн мэргэжилтэнг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар БОЭТ-ийн Сувилахуйн менежер Т.Энхтуяа “Шилдэг сувилагч”-аар, Эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллахдаа т мэс заслын сувилагчаар тасралтгүй ажиллаж байгаа Амаржих газрын сувилагч Б.Сувданчимэг “Шилдэг сувилагч”-аар, Коронавирусний /COVID-19/ халдварын хүнд үед хамгийн олон буюу 98 хоног сувилагчаар тасралтгүй ажиллаж ард иргэдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласан БОЭТ-ийн Туслах сувилагч Х.Цэцэгээ нь мөн "Шилдэг сувилагч” -аар шалгарлаа. Харин “Шилдэг тусгай мэргэжилтэн”-ээр 2011 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажиллаж байгаа, ажиллах хугацаандаа Гемодиалезийн чиглэлээр дөрвөн төрлийн шинэ технологийг нэвтрүүлсэн амжилтаар Гемодиализын техникч , эм найруулагч Т. Ганбүүрэг, 1991 оноос хойш Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд бага эмчээр тасралтгүй 31 жил ажиллахдаа таван илтгэл, судалгааны ажил бичиж, хоёр удаа “Баруун бүсийн өрхийн эмч мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн уралдаан”-д оролцож тэргүүн байр эзэлж байсан зэрэг амжилтаар Жаргалан өрхийн эмнэлгийн бага эмч Ч. Хандмаа нар шалгарчээ. Мөн хөдөөгийн бага эмч, сувилагчдаас Зэрэг сумын Эхэн багийн эмч А.Цагаанбаярыг "Шилдэг багийн эмч"-ээр, Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч н.Байгалмааг "Шилдэг сувилагч"-аар шалгаруулсан байна. Аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт 1369 эмч эмнэлгийн ажилтнууд бий. Үүний 600 гаруй нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байна.