no image
”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны багийг чадавхжуулах сургалт боллоо
2026-5-19
noimage
Цаг үеийн мэдээ

”Дэлхийн Зөн Монгол” байгууллага нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран ”Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. 


Энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд: 

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны (ЭХХ) багийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Тэргүүлэх зоонозын өвчин тодорхойлох, стандарт үйл ажиллагааны журам танилцуулах сургалт, уулзалт" зохион байгууллаа. 


Тавдугаар сарын 11-1З-ны өдрүүдэд Ховд аймагт болсон сургалтад Ховд, Баян-өлгий аймгийн холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Оролцогчид холбогдох мэдээлэл авч аргазүйгээ дээшлүүллээ. 
 


Мөн ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны багийн хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.