no image
“АЛТАН ӨВ” БИЙ БИЕЛГЭЭНИЙ НААДАМ ЭХЭЛЛЭЭ.
2019-4-26
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
“АЛТАН ӨВ” БИЙ БИЕЛГЭЭНИЙ III НААДАМД 30 ГАРУЙ ХАМТЛАГ, 70 ГОЦЛОЛ БҮЖИГЧИН ОРОЛЦОЖ БИЙГЭЭ БИЙЛЖ БАЙНА Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран нэрт бийч, бүжиг дэглээч, МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний III наадмыг 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадмыг Баруун Монголын бахархал болсон язгуур бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх, өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн биелээчдийн үндэсний язгуур бий биелгээ, намба төрхийг залуу хойч үеийнхэнд сургах, бүжгийн урлагаар дамжуулан хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох зорилгоор СӨБ, ЕБС-ийн хүүхэд багачууд болон насанд хүрэгчид (өв тээгч ардын авьяастнууд)-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаа юм. Наадмын гоцлол болон хамтлаг бүжгийн төрөлд нийт 70 гоцлол бүжигчин, 30 гаруй хамтлаг бүжигчид оролцож Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд зэрэг Ойрад угсаатны язгуур бий биелгээнээс сонгон бүжиглэж байна. “Алтан өв” бие биелгээний наадмыг өмнө нь 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн наадамд оролцогчид 4-р сарын 28-нд “Дэлхийн бүжгийн өдөр”-ийг угтан, олон үндэстэн, угсаатны хувцас хэрэглэл, гоёл зүйсгэлээ зүүн 3000 гаруй бичлээчдийн хамт Ард-Аюушийн талбайд нэгэн зэрэг бийгээ бийлэхээрээ онцлогтой юм.