no image
ДУУТ СУМЫН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА
2020-9-23
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
Ховд аймагт 2020 онд Улсын төсвийн 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 72 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн 10,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 236 хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Дуут суманд шинээр барьж буй Спорт заалны барилгын ажил юм.
Улсын төсийн 800 сая төгрөгөөр “Ховдын хаш өргөө” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй тус барилгын ажил одоогоор 95 хувьтай, дотор заслын ажлыг хийж байна.
Ийнхүү тун удахгүй орчин үеийн стандартын шаардлага хангасан, тохилог спорт заал ашиглалтад орсноор тус сумын хүүхэд, залуучууд эрүүл чийрэг өсөж, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит орчин нөхцөл бүрдэх юм.