no image
АЙМГИЙН ОБГ-ААС САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
2020-1-14
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн-2020” үйл ажиллагааг зохион байгууллаа. | Зөвлөгөөний үеэр цэргийн нийтлэг дүрэм, цэргийн дүрэмт хувцас өмсөх тухай болон сахилга, ёс зүйн хэм хэмжээ, сэтгэл зүйн боловсрол, хувь хүний хөгжил, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.
Мөн 2020 онд Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм журам стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж ажиллах шаардлагатайг албаныхан онцолж байлаа. Сахилгын зөвлөгөөнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон Онцгой байдлын газрын харьяа анги, салбаруудын бие бүрэлдэхүүний төлөөлөл 100 гаруй алба хаагч оролцсон юм.