no image
Байгууллагуудын 2025 оны ажлын тайлангийн "НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ" үргэлжилж байна
2025-12-2
noimage

"УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2025 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.11.20/ ХАА, байгаль орчны салбарынхан 2025 оны ажлаа тайлагнаж харилцан мэдээлэл солилцохоос гадна тулгамдсан асуудлынхаа талаар санал солилцож байна. -Жилийн ажлын алдаа, оноо, амжилт, ололтоо дүгнэх, -Ажлын уялдаа холбоогоо сайжруулах, -Анхаарах асуудлаа эрэмбэлж шийдлийг эрэлхийлэх, -Ирэх оны төсөв, хамтран ажиллах, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү сонсголыг ирэх 7 хоногийн Даваа хүртэл зохион байгуулна.