no image
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2019-9-11
noimage
Цаг үеийн мэдээ
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг Ховд аймагт зохион байгуулах ажлын хэсэг 7 сарын 22-ноос 8-р сарын 5-ны өдрүүдэд “Байшин, орон сууцны тооллого”-ын ажлыг 17 сум, 91 багт зохион байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд буюу аймгийн Засаг даргаар ахлуулсан “Аймгийн тооллогын комисс”-ын бүрэлдэхүүн, Статистикийн хэлтсийн даргаар ахлуулсан “Аймгийн түр товчоо”-ны гишүүдийн нэгдсэн хурал энэ сарын 10-ний өдөр боллоо.
Хурлаар Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал Баруун бүсийн байшин, орон сууцны тооллогын урьдчилсан дүнгийн төслийг танилцуулж, 2020 оны 1-р сарын 9-нөөс эхлэх хүн амын тооллогын ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар ярилцсан юм. Мөн тооллогын ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Байшин, орон сууцны 2019 оны тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн хэмжээнд нийт 18546 байшин, орон сууц тоологдсон талаар холбогдох албаныхан хэлж байна.