no image
Төрийн албаны ерөнхий шалгалт хэвийн үргэлжилж байна
2021-3-12
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр/2021.03.12/ улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны ерөнхий шалгалт ямар нэгэн зөрчилгүй, хэвийн үргэлжилж байна. 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох энэхүү шалгалтад Ховд аймгаас нийт 395 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийг нэг ээлжинд 29 байхаар хувиарлаж өдөрт 5 ээлжээр тогтоосон цагуудад шалгалтыг авч байна. 18:00 цагт авсан мэдээгээр өнөөдрийн 5 ээлжийн шалгалтад нийт 145 иргэн оролцохоос 123 нь оролцсон байна. Яг одоо 5 дахь ээлжийн оролцогчид шалгалтаа өгч байна. Шалгалтад хоцорч ирсэн болон техникийн ямар нэгэн саатал гараагүй, шалгалт хэвийн үргэлжилж байна гэж зохион байгуулагчид мэдээллээ. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг шалгалтын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, төв талбай, Засаг даргын Тамгын газрын үүдэнд байрлах дэлгэцээр шууд харуулж байна. Мөн “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан шалгалтыг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Шалгалт маргааш /2021.03.13/ өглөө 07:00 цагт үргэлжилнэ.