

Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, аймаг, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж, 2025 оны ажлын үзүүлэлтээрээ манлайлсан байгууллага, сум, багийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Шилдэг байгууллагаар: -Байгаль орчны газар нэгдүгээр байр, -Эрүүл мэндийн газар хоёрдугаар байр, -Онцгой байдлын газар гуравдугаар байр эзэлсэн байна. Шилдэг сумаар: -Дарви сумын Засаг даргын Тамгын газар нэгдүгээр байр, -Үенч сумын Засаг даргын Тамгын газар хоёрдугаар байр, -Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар гуравдугаар байр эзэлсэн бол Шилдэг багаар: -Цэцэг сумын Хажинга баг нэгдүгээр байр, -Чандмань сумын Урд гол баг хоёрдугаар байр, -Дуут сумын Шивэр баг гуравдугаар байр, -Манхан сумын Төгрөг гол баг дөрөвдүгээр байр, -Эрдэнэбүрэн сумын Хар-Ус баг тавдугаар байранд шалгарлаа. "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА", "ШИЛДЭГ СУМ", "ШИЛДЭГ БАГ"-ийн "БАТЛАМЖ" мөнгөн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв.




.jpg)




