no image
АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-6-19
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар НҮБ-ын төрөлжсөн агентлаг ЮНИДО-гоос Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Ховд аймагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Адра ОУБ-ын дарга Кевин Каллагхер, НҮБ-ын ЮНИДО төслийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд Хөдөө аж ахуй, тэр дундаа Мал аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов.