no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.14-08.15/ 117 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРСЭНИЙ 99 НЬ ЖАРГАЛАНТ СУМААС БАТЛАГДЖЭЭ
2021-8-16
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 08 дугаар сарын 14-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 412 сорьцод PCR шинжилгээ хийхэд 52 эерэг, 163 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 65 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 117-оор нэмэгдэж нийт 3646 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 4, Манхан сумаас 2, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 3, Үенч сумаас 2, Чандмань сумаас 4, Булган сумаас 1, Дуут сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 99 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
-Цамбагарав багт оршин суух 17,
-Магсаржав багт оршин суух 21,
-Бугат багт оршин суух 13,
-Жаргалан багт оршин суух 10,
-Алагтолгой багт оршин суух 6,
-Буянт багт оршин суух 6,
-Бичигт багт оршин суух 8,
-Наран багт оршин суух 6,
-Баатархайрхан багт оршин суух 5,
-Тахилт багт оршин суух 2,
-Хайрхан багт оршин суух 4,
-Рашаант багт оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.15/ байдлаар 227 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 20 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-12, хүндэвтэр-84 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 61 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 12 нь хүүхэд.
Тэгвэл Жаргалант суманд 567, сумдад 94 нийт /661/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 87 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2684 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.15-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2511 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 13 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 10 нь вакцины 2 дахь, 3 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54939 хүн буюу 86,5 хувь нь 1 дүгээр тунд, 49758 хүн буюу 78,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"